Болгар Улстай ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Болгар Улсад 10 дугаар сарын 1-2 ны өдөр албан ёсны ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Болгарын Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн яамны  Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн Дэд сайд Георги Събевтай уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  Талууд хоёр орны яам хооронд 2015 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, ингэхдээ хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж худалдан авах мөн хүнсний аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцсан. Болгарын талаас дээрх хэлэлцээрийн төслийг Монголын талд хүлээлгэн өгсөн … Continue reading Болгар Улстай ХАА-н салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ